Хөдөлгүүрийн шатуны тухай
Хөдөлгүүрийн шатун нь дотоод шаталтат хөдөлгүүрийн гол эд ангиудын нэг бөгөөд поршений ухрах давших шугаман хөдөлгөөнийг эргэлтийн хөдөлгөөн болгон хувиргахад оролцдог. Энэ нь поршений дээд хэсэгт байрлах шатуны толгой/small end/ ба доод хэсэгт байрлах шатуны суурь/big end/ гэсэн хоёр үзүүртэй саваа хэлбэртэй эд анги юм. Шатуны толгой нь поршений тэнхлэгтэй холбогдож, поршений хөдөлгөөнийг хүлээн авдаг. Шатуны доод хэсэг нь харин хөдөлгүүрийн тахир голтой холбогдож, эргэлтийн хөдөлгөөнийг үүсгэдэг.
Шатуны бие нь ихэвчлэн I хэлбэртэй эсвэл H хэлбэртэй байдаг. I хэлбэрийн шатун нь илүү хөнгөн бөгөөд хямд үнэтэй байдаг. H хэлбэрийн шатун нь илүү бат бөх бөгөөд үнэтэй байдаг. Шатуны материал нь ихэвчлэн ган эсвэл титан зэрэг металл байдаг. Гэхдээ өндөр хүчин чадал, бага жин шаардах тохиолдолд никель-титан зэрэг хайлшаар хийгдсэн байдаг.
Шатун нь хөдөлгүүрийн ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь шатах камерт шаталтын даралт үүсэж поршенийг доош чиглэлтэй түлхсэн хүчийг хөдөлгүүрийн эргэлтийн хүч болгон хувиргаж, тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнийг үйлдэх мишгих хүчийг өгдөг. Шатун нь өндөр ачаалал, өндөр температур, өндөр эргэлтийн хурд зэрэгт тэсвэртэй байх ёстой. Тиймээс шатуны материал, бүтэц, үйлдвэрлэлийн технологи нь маш чухал юм.
Хөдөлгүүрийн дулааны ашигт үйлийн коэффициент гэж юу юэ?
Хөдөлгүүрийн дулааны ашигт үйлийн коэффициент гэдэг нь хөдөлгүүрт шатсан түлшний энергийн хэдий хэр хэмжээтэй нь хөдөлгүүрийн ашигтай ажилд шилжсэнийг илэрхийлдэг хэмжигдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, түлш шатаах замаар гарсан дулааны энергийн хэр хэсэг нь хөдөлгүүрийг хөдөлгөхөд ашиглагдаж, үлдсэн нь хаягдал дулаан хэлбэрээр алдагддагийг харуулдаг.
Дизель хөдөлгүүрийн дулааны ашигт үйлийн коэффициент нь дунджаар 30-50% байдаг ба ачааны автомашины хувьд 45% , суудлын автомашины хувьд 43% орчим байдаг. Онолын хувьд дизель хөдөлгүүрийн дулааны ашигт үйлийн коэффициент 75% хүрэх боломжтой.
Бензин хөдөлгүүрийн хувьд 20-50% байдаг бол цахилгаан хөдөлгүүрийн хувьд 70-96% байдаг байна.
Илүү өндөр дулааны дулааны ашигт үйлийн коэффициент хөдөлгүүр нь илүү үр ашигтай ажиллаж, илүү бага түлш зарцуулдаг. Энэ нь эдийн засгийн хувьд давуу талтай бөгөөд байгаль орчинд ч ээлтэй юм.
Хөдөлгүүрийн дулааны үр ашгийг нэмэгдүүлэх арга замууд:
- Илүү үр ашигтай шаталтын систем: Шаталтын процессыг сайжруулснаар илүү их энергийг ашигтай ажилд шилжүүлж болно.
- Хөргөлтийн системийн сайжруулалт: Хөдөлгүүрийг хэт халалтаас хамгаалахын зэрэгцээ хөргөлтийн алдагдлыг багасгах замаар үр ашгийг нэмэгдүүлж болно.
- Турбочаржер болон суперчаржер: Эдгээр технологиуд нь хөдөлгүүрийн цилиндрт илүү их агаар шахаж оруулснаар шаталтын үр ашгийг нэмэгдүүлдэг.
- Хөнгөн жинтэй материал: Хөдөлгүүрийн жинг багасгаснаар хөдөлгүүрийн ачаалал буурч, үр ашиг нэмэгддэг.
Хөдөлгүүрийн дулааны ашигт үйлийн коэффициентыг нэмэгдүүлэх нь хөдөлгүүрийн үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн болон экологийн ач холбогдолтой юм.
Поршенгын хэлбэрийн талаар
Поршенгийн хэлбэр нь хүмүүсийн боддог шиг зөв цилиндр хэлбэртэй бус байдаг. Поршен нь хүйтэн үедээ орой хэсгийн диаметр нь хормой хэсгээсээ арай жижиг байдаг ба хажуунаас нь харахад үл ялиг орой хэсэгрүүрээ нарийссан зууван хэлбэртэй байдаг. Үүний шалтгаан нь хөдөлгүүр асааж шатах камерт шаталт явагдах үед поршенгын орой хэсэг хормой хэсгээсээ илүү их халж үүний улмаас илүү их тэлж томордогтой холбоотой. Хөдөлгүүр хэвийн ажлын температурдаа/80-100 градус цельс/ хүрэх үед поршенгын орой болон хормой хэсэг дулааны тэлэлтийн улмаас бараг л ижил диаметртэй болдог.Хөдөлгүүр ажиллаж байх үед хөдөлгүүрийн хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн тосны хөргөлтөөс хамаараад поршенгийн орой хэсгийн температур төрлөөсөө хамаараад 380-450 градус температуртай байдаг.Дизель хөдөлгүүрийн шатах камерт шаталт явагдах үед шаталтын температур 2500 градус цельс хүрдэг.
Дулааны ашигт үйлийн коэффицент
Дотоод шаталтат хөдөлгүүрийн тэр дундаа дизель хөдөлгүүрийн хувьд 2024 оны 4-р сарын 21нд тэмдэглүүштэй үйл явдал болсон нь дизель хөдөлгүүрийн дулааны ашигт үйлийн коэффициент 53.09% хүрсэн явдал байв.БНХАУ-ын Вэйчай (WEICHAI)хөдөлгүүрийн үйлдвэр шаталтын просцессын сайжруулалт, Турбо болон агаар оруулах систем, түлш цацалтын системийн сайжруулалт, эд ангиудын үрэлтийг бууруулах замаар энэхүү үр дүнд хүрчээ.Эдгээр сайжруулалтыг хийх явцдаа тус компани 176 шинэ технологи шинээр зохион бүтээж патент авчээ.Хөдөлгүүрийн ашигт үйлийн коэффицент гэдэг нь энгийнээр тайлбарлавал шатааж байгаа түлшнийхээ хэдэн хувийг бодит ажил болгон ашиглаж байгааг илэрхийлдэг ойлголт юм.Одоо ашиглагдаж байгаа нийтлэг дизель хөдөлгүүрийн дулааны ашигт үйлийн коэффициент нь 46% орчим байдаг.Дулааны ашигт үйлийн коэффициент нэмэгдсэнээр ямар үр ашиг гарах вэ?Хурдны замын стандарт тээвэр хийдэг шалаанзны жилд 250,000 км зам туулна гэж тооцоолбол энэхүү хөдөлгүүртэй машин нь жилд 12000 литр түлш хэмнэнэ. Түлшний үнийг 4000 төгрөгөөр тооцвол жилд зөвхөн түлшнээс 48,000,000 төгрөг хэмнэнэ.БНХАУ-д жил бүр дунджаар 20 сая тонн түлш хэмнэж 60 сая тонн нүүрс хүчлийн хийн ялгаралыг бууруулж одоогын ханшаар 80 их наяд төгрөгний түлшний хэмнэлт бий болгох тооцоо гарчээ.
Хүнд машин механизмын сэлбэг захиалга.Хайсан бүх сэлбэгээ манайхаас лавлаарай.
Имэйл:partsnetworkmn@gmail.com
Утас:88770253
Вэбсайт:www.partsnetwork.mn
Дизель хөдөлгүүр хэрхэн ажилладаг вэ?
Дизель хөдөлгүүр нь 4 такт болон 2 такт гэж байдаг бөгөөд ихэвчлэн хэрэглэдэг нь 4 тактын хөдөлгүүр юм.Оруулах, Шахах, Шатах тэлэх, Гаргах гэсэн 4 тактаас бүрддэг.Дизель хөдөлгүүр нь олон төрлийн тэжээлийн систем ашигладаг.Сүүлийн үед өргөн ашиглагдаж байгаа нь Коммон райл/CRDI/ тэжээлийн систем юм.Дизель хөдөлгүүр нь өөрийн асаалттай буюу ямар нэг свеча хэрэглэдэггүй.Агаар сорж оруулна,Орсон агаараа шахна,Шахсан агаар өөрөө халаад 200 орчим градус хүрэх үед түлшээ инжектороор тоосруулж цацах ба тоосорсон түлш тэр дариу шатаж өндөр даралт үүсгэнээр поршенг доош нь түлхэж тахир голын эргүүлж тахир гол хойшоо хүч дамжуулах ангид эргэлтээ өгсөнөөр автомашин хөдөлж явдаг байна.
Хөдөлгүүрийн поршены кольцны үүрэг/Piston ring/
Кольц нь поршены орой хэсэгт байрладаг. Ихэнх хөдөлгүүрт 3 ширхэг байдаг ба эхний 2 кольц бол хийн кольц юм. Үүрэг зориулалт нь поршен гильз дотор агаарыг сорон оруулж дээш шахах үед орж ирсэн агаарыг доошоо тахир голны хөндийрүү алдахгүй байх юм.Хэрвээ кольц муудсан байвал шахаж байгаа агаараа доош алдаж шатах камер доторх агаар хангалттай халаагүйгээс дизель хөдөлгүүрийн асалтанд шууд нөлөөлдөг.
Дараагийн чухал үүрэг бол шатах камерт шаталт явагдаад түүнээс үүссэн даралтыг доошоо тахир голны хөндийрүү алдахгүй байх юм. Хэрвээ кольц муудаад шаталтын даралтаа доош алдаж байвал хөдөлгүүр хүчгүй болж түлш зарцуулалт нэмэгддэг.
Гурав дахь кольц бол тосны кольц юм.Үндсэн үүрэг нь гильзны ханыг тослох мөн поршен доош явах үед гильзны ханан дээрх тосыг хусаж доош тосны тэвшрүү явуулах юм.Гильзны ханыг тослож өгсөнөөр гильз поршен болон кольцны элэгдэлийг бууруулдаг.